“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, “ШИНЭ ХҮРЭЭ-2026” Эдийн засгийн форумд оролцлоо

ОХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан “Шинэ хүрээ-2026” эдийн засгийн форумд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд болон бус нутаг хариуцсан салбаруудын удирдлагууд оролцлоо. Форумаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-д хэрэгжиж буй уул уурхай, боловсруулах салбар, дэд бүтцийн томоохон төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулах боломжууд, стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцүүлэг өрнөв.

Тус арга хэмжээнд “Эрдэнэс ҮТП” ХХК оролцож 6 байршилд байгуулагдаж буй ҮТП-ийн төслийн танилцуулга, паркт үйл ажиллагаа явуулснаар үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийн талаарх мэдээллийг Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Бор-Өндөр ҮТП-ийн зохицуулагч Э.Хатанболд нар оролцогч улсын хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцуулж, дээрх төслүүдэд хөрөнгө оруулж хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Тус форум нь гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах олон боломжуудыг нээх алхам болсон талаар оролцогч талууд онцоллоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн