“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын бүстэй хамтарч ажиллана

ОХУ-ын Чита хотод болсон “Шинэ хүрээ-2026” форумд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг төлөөлөн оролцож буй тус компанийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Бор-Өндөр” ҮТП төслийн зохицуулагч Э.Хатанболд нар ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын бүсийн захирагч Александр Осиповтой уулзлаа.

Уулзалтаар стратегийн түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын бүсийн захирагч Александр Осипов Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байгуулах “Бор-Өндөр ҮТП”-ийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, Өвөр байгалийн хязгаарын эдийн засгийн хөгжил хариуцсан сайд Жаргалма Эрдынеевнад “Эрдэнэс ҮТП”ХХК-тай хамтарч ажиллахыг үүрэг болгов.

Энэ оны 6 дугаар сард Өвөр байгалийн хязгаарын бүсийн захирагч Александр Осипов, Эдийн засгийн хөгжил хариуцсан сайд Жаргалма Эрдынеевна, Боловсрол, шинжлэх ухааны сайд Наталья Олеговна нарт иж бүрэн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр Монгол Улсад айлчлахаа илэрхийллээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн