
“Эрдэнэс” ҮТП ХХК нь Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй ҮТП-уудад эхний ээлжинд шаардлагатай боловсруулах үйлдвэрлэлийн инженер, техникийн хүний нөөцийг гадаад, дотоодод бэлтгэх “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд ОХУ-ын Чита хотод болсон “Шинэ хүрээ-2026” форумд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг төлөөлөн, тус компанийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Бор-Өндөр” ҮТП төслийн зохицуулагч Э.Хатанболд нар оролцох үеэрээ ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Боловсрол, шинжлэх ухааны сайд Наталья Олеговнатай уулзлаа.
Уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй 6 ҮТП-ийн төсөлд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах, богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, мэргэжилтэн солилцох хөтөлбөрүүдийг бодитой хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн бүс нутгийн шинжлэх ухааны байгууллагуудын иж бүрэн хамтын ажиллагааг эхлэх зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын мэргэжлийн боловсролын сургууль болон уул уурхайн их, дээд сургуулиудтай хамтран “Бор-Өндөр ҮТП”-д шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхэд хамтарч ажиллахаар боллоо.



