
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хамт олон Монголын Инженерүүдийн Холбооноос зохион байгуулсан “Зөвлөлдөх” уулзалтад оролцож, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн шинэчлэл, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн асуудлаар санал солилцлоо.
Тус арга хэмжээ нь 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдсан бөгөөд салбарын инженерүүд, мэргэжилтнүүд өргөнөөр оролцов.
Уулзалтын үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын дарга Г.Ганхуяг “Олборлолтоос боловсруулалт руу Үндэсний өсөлтийн шинэ тулгуур” сэдвээр илтгэл танилцууллаа.
Илтгэлээр уул уурхайн салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах стратегийн чиглэл, түүхий эдийн олборлолтоос боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих бодлогын шаардлага, үйлдвэрлэл-технологийн паркуудын үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн үндэсний хэмжээний аж үйлдвэрийн кластерийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх боломж, гарцын талаар байр сууриа илэрхийллээ.
Энэхүү “Зөвлөлдөх” уулзалт нь инженерүүдийн оролцоонд тулгуурласан бодлогын санал, шийдлийг нэгтгэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо







