
УУЛ УУРХАЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
| Зохион байгуулагчид: | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам; “Эрдэнэс Монгол” ХХК |
| Хамтран зохион байгуулагч: | “Эрдэнэс ҮТП” ХХК |
| Огноо, цаг: | 2026 оны 05 дугаар сарын 26, 14:00 цаг |
| Байршил: | Чингис Хааны музей |
Танилцуулга
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар уул уурхайн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон улсын сайн туршлага судлах, нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн хүрээнд “Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл: Хүний нөөцийн олон улсын туршлага ба хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
- Монгол Улсад суугаа гадаад улсуудын элчин сайдын яамд
- Олон улсын байгууллагууд болон хөгжлийн түншүүд
- Салбар яамд болон харьяа агентлаг, санхүүгийн байгууллагууд
- Их, дээд сургууль болон судалгаа, шинжилгээний байгууллагууд
- Гадаад болон дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн компаниуд
ЗОРИЛГО
Уул уурхайн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдэд шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон улсын сайн туршлага, бодлогын шийдлийг судалж, Монгол Улсын нөхцөлд нийцсэн хамтын ажиллагааны боломж, хэрэгжүүлэх арга замыг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран тодорхойлох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
ЗОРИЛТУУД
- Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг салбарын хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулах
Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах хэрэгцээтэй уялдуулах боломж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох.
- Олон улсын сайн туршлага болон үйлдвэрлэл-боловсрол-судалгааны уялдаат загварыг хэлэлцэх
Хүний нөөц бэлтгэх тогтолцоо, үйлдвэрлэл-боловсрол-судалгааны хамтын ажиллагааны олон улсын үр дүнтэй туршлага, загваруудыг судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох.
- Хамтын ажиллагааны бодит боломж, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох
Боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй уялдуулан олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой хүний нөөцийн хөгжлийн чиглэл, дэмжлэг, дараагийн хамтын ажиллагааны механизмыг хэлэлцэх.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
- ЭСЯ-ууд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулах боломжит хамтын ажиллагааны чиглэлүүд тодорхой болно.
- Үйлдвэрлэл-боловсрол-судалгааны уялдаа, хүний нөөц бэлтгэх олон улсын сайн туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар нэгдсэн ойлголт, санал солилцоо бүрдэнэ.
- Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж, санал санаачилга, дараагийн хамтын ажиллагааны суурь нөхцөл бүрдэнэ.
ХӨТӨЛБӨР
| ЦАГ | АГУУЛГА | ЗОХИОН БАЙГУУЛАГЧ |
| 14:00–14:15 | НЭЭЛТ Арга хэмжээний зорилго, хүлээгдэж буй үр дүнг танилцуулах Оролцогч байгууллага, төлөөлөгчдийн танилцуулга | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам |
| 14:15–15:30 | ТАНИЛЦУУЛГА Хүний нөөцийн хэрэгцээ ба одоогийн байдлын судалгаа Боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдэд шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийн хэрэгцээ, одоогийн бэлтгэлийн нөхцөл байдлын судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах.Уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хүний нөөц бэлтгэх бодлого, олон улсад хэрэгжиж үр дүнгээ өгсөн загвар, туршлагуудыг танилцуулах | “Эрдэнэс ҮТП” ХХК Оролцогч талууд |
| 15:30–16:30 | ЧИГЛЭСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Бүх оролцогчид нэг өрөөнд хамтдаа хэлэлцэнэ. Дараах сэдвүүдийг дараалан хөндөж, тус бүрд нь товч хэлэлцүүлэг явуулна. Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг салбарын хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулах боломжҮйлдвэрлэл-Боловсрол-Судалгааны уялдаа болон олон улсын сайн туршлагаХамтран ажиллах тодорхой саналууд, дараагийн алхмууд | “Эрдэнэс ҮТП” ХХК Нээлттэй хэлэлцүүлгийг удирдана. Оролцогч талууд |
| 16:30–17:00 | ДҮГНЭЛТ БА ДАРААГИЙН АЛХАМ Хэлэлцүүлгийн үндсэн санаа, зөвшилцлийг нэгтгэн танилцуулахХамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хамтдаа тодорхойлохОролцогч талуудаас дараагийн хамтарсан үйл ажиллагааны санал, чиглэл авахУулзалтыг дүгнэж, албан ёсоор хаах | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Эрдэнэс ҮТП” ХХК |

MINING PROCESSING INDUSTRY
International Collaboration
Joint Meeting for Development of the Human Resource
GENERAL INFORMATION
| Organizers: | Ministry of Industry and Mineral Resources; Erdenes Mongol LLC |
| Co-organizer: | Erdenes ITP LLC |
| Date & Time: | May 26, 2026, | 14:00 |
| Venue: | Chinggis Khaan Museum |
BACKGROUND
By Order No. A/42 of the Minister of Industry and Mineral Resources, dated March 18, 2026, a Working Group was established with the mandate to study and adopt international best practices, and to develop a human resources development program for the mining raw material processing industry. As part of this Working Group’s activities, a forum entitled “Mining Processing Industry: International Experience and Cooperation in Human Resources” is scheduled to take place on May 26, 2026.
The event will bring together representatives from:
• Embassies in Mongolia
• International organizations and development partners
• Ministries, agencies, and financial institutions
• Universities, research, and academic institutions
• Domestic and foreign companies in the mining and processing sectors
OBJECTIVE
The joint meeting aims to explore the best international practices and policy/systematic approaches for training and building the capacity of skilled professionals required by mega projects in the mining raw material processing industry. In collaboration with international organizations and projects/programs, the event will seek to identify concrete cooperation opportunities and implementation pathways suited to Mongolia’s specific context.
SPECIFIC OBJECTIVES
1. Aligning international programs and initiatives with sector workforce needs
Identify areas of collaboration and opportunities to align existing and planned international projects and programs in Mongolia with the human resource training and capacity-building needs of the mining and processing industry.
2. International best practices and industry-education-research linkage models
Explore proven international models and experiences in human resource development systems and industry-education-research collaboration and assess their applicability in the Mongolian context.
3. Defining concrete cooperation opportunities and implementation mechanisms
Discuss human resource development priorities, forms of support, and follow-up cooperation mechanisms that can be jointly implemented with international organizations and programs in alignment with major processing industry projects in Mongolia.
EXPECTED OUTCOMES
- Potential areas of collaboration between embassies, international organizations, and programs aligned with the HR needs of the processing industry will be identified.
- A shared understanding and exchange of views will be established on the feasibility of applying international best practices in industry–education–research linkage and human resource development to Mongolia.
- Concrete opportunities, proposals, and a foundation for future collaboration in training and capacity building for the processing industry will be established.
PROGRAM
| Time | Content | Organizer |
| 14:00–14:15 | OPENING Welcome and introduction of the event’s objectives and expected outcomesIntroduction of the participants and delegates | Ministry of Industry and Mineral Resources |
| 14:15–15:30 | PRESENTATIONS HR Needs Assessment and Current State of the Sector Preliminary findings from a study on the demand for skilled HR in major processing industry projects and the current state of workforce readiness.Overview of HR development policies and internationally proven models and practices in mining and processing. | Erdenes ITP LLC Participants |
| 15:30–16:30 | FACILITATED DISCUSSION All participants will discuss together in a plenary format, addressing the following topics in sequence: Opportunities to align the activities of international organizations and programs with sector HR needsIndustry-Education-Research linkage and international best practicesSpecific cooperation proposals and next steps | Erdenes ITP LLC (facilitates) Participants |
| 16:30–17:00 | CONCLUSIONS AND NEXT STEPS Summary of key discussion points and areas of consensusJoint identification of priority areas for collaborationProposals and directions for follow-up joint activities from participantsClosure | Ministry of Industry and Mineral Resources Erdenes ITP LLC |
Ministry of Industry and Mineral Resources | Erdenes Mongol LLC | Erdenes ITP LLC
