Санкт-Петербург хотын Уул уурхайн сургуулийн сургалтын орчин, лабораторитой танилцлаа

Екатерина II хатан хааны нэрэмжит Европын хамгийн эртний технологийн их дээд сургуулиудын нэг болох Санкт-Петербург хотын Уул уурхайн сургууль нь 1773 онд байгуулагдсан, уул уурхай, ашигт малтмалын инженерчлэлийн чиглэлээр дэлхийн ТОП 4-т эрэмбэлэгдэж буй сургууль юм.

Тус сургуулийн найман факультетэд 10,000 гаруй оюутан геологи, ашигт малтмалын баяжуулалт, металлурги, уул уурхайн инженерчлэл зэрэг мэргэжлээр дэлхийн 70 гаруй улсаас элсэн суралцаж байна.

Нийт 300,000 м2 талбайд хичээлийн 3 корпус, дадлагын 7 полигон, 9 дотуур байр, 5 шинжлэх ухааны судалгааны байр, 60 гаруй төрлийн лабораторийн танхимд ОХУ-ын 300 гаруй уул уурхайн томоохон аж ахуй нэгжүүдийн захиалгаар шилдэг инженерүүдийг бэлтгэдэг.

Эрдэнэс ҮТП ХХК-ийн төлөөлөл үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай нарийн мэргэжлийн инженерүүдийг Хятад, Орос, Япон, Герман, Солонгос улсуудад бэлтгэх Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус сургуультай танилцлаа.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн