ХБНГУ-ЫН ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн М.Энхбат, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Ганчимэг болон ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Тунгалагтамир нар ХБНГУ-ын Бранденбургийн Техникийн Их Сургууль (BTU), Котбус-Зенфтенберг, Аж үйлдвэрийн нүүрстөрөгчгүйжилт, шилжилтийн профессорын тэнхимийн эрхлэгч Профессор Ро Пин Ли, Фрайбергийн Техникийн Их Сургуулийн IEC-ийн захирал, Fraunhofer IKTS хүрээлэнгийн Нүүрстөрөгчийн эргэлтийн технологийн хэлтсийн дарга Профессор Мартин Грэбнер зэрэг нэр хүндтэй эрдэмтэн, судлаачидтай уулзлаа.

Уулзалтаар талууд урт хугацааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр;

  • Богино хугацааны ахисан түвшний олон улсын сургалтыг энэ онд Монгол Улсад хамтран зохион байгуулах
  • Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах
  • Хамтарсан судалгаа, хөтөлбөрийг хөгжүүлэх
  • Хамтарсан төсөл, санаачилгын хүрээнд хамтран ажиллахаар ярилцлаа.

“Эрдэнэс ҮТП” ХХК нь аж үйлдвэржилтэд нэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, олон улсын хамтын ажиллагаагаа тэлэн дэлхийн тэргүүлэх их сургууль, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн