“Эрдэнэс ҮТП” ХХК нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Чингис хаан баялгийн сан нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зургаан үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь “Хөтөл ҮТП” юм.
Энэ хүрээнд тус компаниас “Хөтөл ҮТП”-ийн талбай руу салаа төмөр зам оруулах хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хүргүүлсний дагуу Төмөр замын газрын ажлын хэсэг энэ сард талбай дээр ажиллав.
Ажлын хэсэг Хөтөл өртөөний Сум №1 болон Сум №3-ыг холбох замын 15, 16 дугаар үеийн уулзвараас баруун гарын суман шилжүүлэг тавьж, салбар төмөр зам салаалах боломжтой гэсэн дүгнэлт гаргалаа.
“Хөтөл ҮТП”-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч, зах зээлд хүргэхэд салбар төмөр зам нь стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц болох юм.


