МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ВЕБИНАР БОЛЛОО

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК болон БНХАУ-ын Бээжин хот дахь Австрийн Элчин сайдын яам хамтран Австрийн төрийн захиргаа, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудад зориулсан “Mining Opportunities in Mongolia for Austrian Companies” вебинарыг зохион байгууллаа.

Тус вебинар нь 2025 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Австри Улсын Холбооны Сангийн яам хоорондын уул уурхай, ашигт малтмал, шинэ технологи, шилдэг туршлагын чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийн хэрэгжилтийн үргэлжлэл боллоо.

Вебинарын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл, технологийн паркуудын хөрөнгө оруулалтын боломж, газрын ховор элемент болон эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулж, талууд санал, мэдээллээ солилцов.

Уулзалтад ШУТИС, Австри Улсын Холбооны Сангийн яам, Австри Улсын Xолбооны Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын яам, Австрийн Уул уурхай, ган гөлтгөний холбоо болон өнгөт металлын холбоо (WKO), Montanuniversität Leoben, TU Wien зэрэг академик, судалгаа шинжилгээ, төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Австри Улсын оролцогч байгууллагууд Монгол Улсын уул уурхайн салбар, үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжилд технологи, хөрөнгө оруулалт, инновацын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Ийнхүү Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Австри Улстай уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн