Ажлын байрны зорилго:
Үйлдвэрлэл технологийн паркийнхөгжлийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн хими технологи, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй ажиллагааны стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт:
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, химийн технологи, технологийн шат дамжлагын талаар үнэлэлт, дүгнэлт гаргах,
- Түүхий эд болон бүтээгдэхүүний дээж бэлтгэл, судалгаа шинжилгээ, шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээтэй холбоотой ажлуудыг нягталж, дүгнэлт гаргах,
- Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, эрсдэлийн хяналтыг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Химийн технологи инженер, органик хими
Мэргэшил: Химийн мэргэшсэн инженер зэрэгтэй байх. Баяжуулах, хайлуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байсан, олон улсын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3, түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
- Төрийн албан хаагчийн анкет,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
- Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.
Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 7588-3399
