СУДЛААЧ ИНЖЕНЕР

Ажлын байрны зорилго:

Аж үйлдвэрийн паркуудын хөгжил, боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой судалгааны ажлууд болон техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулахад шаардлагатай инженерийн судалгаа, тооцоо, мэдээлэл цуглуулалт, боловсруулалт, дүн шинжилгээг хийх, судалгааны дүнд суурилсан мэргэжлийн дүгнэлт, санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт: 

  1. ҮТП-ийн боловсруулж буй судалгааны ажлуудад шаардлагатай инженерийн судалгаа, тооцоо, мэдээллийн боловсруулалтыг ажлын даалгавар, хэрэгцээний дагуу тухай бүр гүйцэтгэх.
  2. ТЭЗҮ боловсруулах, шинэчлэх, хянахад шаардлагатай техникийн болон технологийн мэдээлэл, өгөгдөл, инженерийн тооцоо, дүн шинжилгээг бэлтгэх. Дотоод, гадаад зах зээлийн нөхцөл, бүтээгдэхүүний үнэ, эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөх чадвар болон хөрөнгө оруулалтын орчны судалгаанд дэмжлэг үзүүлэх.
  3. Эрчим хүч, ус, байгаль орчин, автоматжуулалт, дижитал шийдэл болон үйлдвэрлэлийн нөөцийн үр ашигтай хэрэглээтэй холбоотой хувилбаруудыг судлах, удирдлагаас өгсөн бусад ажил үүргийг чанартай хэрэгжүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 

Мэргэжил: Уул уурхайн ашиглалт, баяжуулалт, металлурги, химийн технологи, боловсруулах үйлдвэрлэлийн инженерчлэл, газрын тос, байгалийн хийн хими технологи, боловсруулах үйлдвэрлэлийн инженерчлэл

Мэргэшил: Судалгаа, шинжилгээ, инженерийн тооцоо, өгөгдлийн боловсруулалттай холбоотой ажиллаж байсан бол давуу тал болно.

Туршлага: Улсадажилласан туршлагатай байх. 

Ур чадвар:

  • MS Office, судалгаа-боловсруулалтын болон бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх, 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,

Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх); 
  2. Төрийн албан хаагчийн анкет, 
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia), 
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт), 
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар, 
  6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 
  7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), 
  8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) 
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia) 
  10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.   
  11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.

Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 7588-3399

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн