Ажлын байрны зорилго:
Төслийн хэрэгжилтийн явцыг хянах, үнэлгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, чанарын баталгаажуулалт хийх, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гаргах, төсөлд холбогдох техникийн болон санхүүгийн баримт бичгийг хянах, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт:
- Төслийн хэрэгжилтийн хяналт, чанарын хяналт, стандарт мөрдөлт үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлага, баримтжуулалт хийх;
- Гэрээний хэрэгжилтийн хяналт, тайлагнал хариуцаж дүн шинжилгээ хийх, баримтыг архивлаж өгөх;
- Дэмжих үйл ажиллагаа, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Инженер, хими технологи, төслийн удирдлага
Мэргэшил: Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, төсөл хэрэгжүүлэлт, хими, менежментийн чиглэлээр ажилласан, туршлагатай байх. Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3, түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- Төслийн менежмент, инженерийн стандарт, норм дүрмийн мэдлэгтэй, төслийн хяналт, үнэлгээний аргачлал боловсруулах, чанарын удирдлага, аудит хийх чадвартай байх;
- AutoCAD, MS Project зэрэг төслийн удирдлагын програмууд дээр ажиллах чадвартай байх;
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх;
- Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
- Төрийн албан хаагчийн анкет,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
- Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.
Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 7588-3399
