Багануур ҮТП хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго:  

Хариуцсан үйлдвэрлэл, технологийн паркийн (ҮТП) бэлэн байдлыг хангах, төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, ашиглалтын үйл ажиллагааг цогцоор нь уялдуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар төслийн хэрэгжилт, үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх. 

Ажлын байрны үндсэн зорилт: 

  1. Үйлдвэрлэл технологийн паркийн бэлэн байдлыг хангах, төлөвлөлт, судалгаа хийх,
  2. Бүтээн байгуулалтын ажилд хэрэгжилтийн явцад хяналт тавих, удирдлагыг бодит мэдээллээр хангах,
  3. Хөрөнгө оруулалт татах, төсөл хөгжүүлэлтийг хариуцан зохион байгуулах,
  4. Хувийн хэвшил, түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тайлагнал, дүн шинжилгээ, удирдлагын мэдээлэл болон удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 

Мэргэжил: Эдийн засаг, хими технологич, төслийн удирдлага, инженер.

Мэргэшил: Аж үйлдвэр, уул уурхай, төсөл хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэдлэгтэй.

ҮТП, аж үйлдвэрийн парк, дэд бүтцийн төсөл дээр ажилласан бол давуу талтай

Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх. Хяналт шалгалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх

Ур чадвар: 

  • Төслийн урт болон дунд, богино хугацааны хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Төсөл удирдах, зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах, эрсдэл удирдах, тайлан боловсруулах чадвартай байх;
  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй; 
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх; 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх); 
  2. Төрийн албан хаагчийн анкет, 
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia), 
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт), 
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар, 
  6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 
  7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), 
  8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) 
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia) 
  10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.   
  11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.

Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 7588-3399

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн